Захирлын мэндчилгээ

 

 

Манай энэхүү цахим хуудсанд зочилж байгаа, эрхэм боловсролын салбарт ажилладаг та бүхэн болон, энэ салбараар үйлчлүүлэгчдийн түмэн амгаланг эрж мэндчилье.

            Мэдээллийн технологийн энэ эрин зуунд та бүхэнтэй цахим ертөнцөөр холбогдон байгууллагынхаа үйл ажиллагаа танилцуулж, хамтран ажиллаж байгаадаа манай сургуулийн хамт олон баяртай байна.

            Манай сургууль нь 2015 оны 11 дүгээр сарын 26 ны өдөр 5 бүлэгт 150 суралцагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт 180 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийн барилгыг хүлээн авч үйл ажиллагааг эхлэн явуулж байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд 14 бүлгийн 465 сурагч 16 багш, 16 ажиллагсадтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна.

Монголын ирээдүйг авч явах оюунлаг, хүмүүнлэг, энэрэнгүй иргэнийг төлөвшүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, хүүхдэд ээлтэй орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын таатай орчин бүрдүүлж, Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багштай хамтран дэмжин ажилладаг эцэг эх, олон нийтийн байгууллагатай бие даасан бүтээлч үйл ажиллагаатай жишиг бага сургууль болох зорилго тавиад ажиллаж байна

Ингээд манай сургуулийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажилладаг та бүхэнд бяцхан сурагчдын зүгээс баярласан талархснаа илэрхийлье

           

Ном дор мөргөмүй

Багш дор мөргөмүй

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Захирал Цэвээнсүрэнгийн Баярбаатар

Захирлын мэндчилгээСургуулийн түүхэн замнал
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 2
Өнөөдөр зочилсон 819
Энэ 7 хоногт 122
Энэ сард 846
Нийт зочилсон 26450

 Утас

Гар утас : 70130132
Email :

 Хаяг

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Мaхатма Гандийн гудамж, Солонгос элчингийн урд талд
Нийслэлийн ерөнхий боловсролын 130-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC