Мэдээ мэдээлэл

Найрал дуу

"Нарны инээд" найрал дууны хамтлаг маань нийслэлийн найрал дууны 27 дах наадамд эхний шатны шалгаруулалтад амжилттай оролцож шүүгчдээс урмын үгийг сонслоо.Богинохон хугацаанд сурагчид маань мундаг байлаа. Дэмжиж тусалсан анги удирдсан багш нартаа баярлалаа. Та бүхэн минь тэмцээнд оролцсон сурагчиддаа урам хайрлаарай. Дараа жил бид ихийг бүтээх болно. 🎼🎶🎵🎙️👏👏👏 Хөгжмийн багш: Х.Гантуяа

2019.10.09 Дэлгэрэнгүй

ЗАМ ХААНА

Хан-Уул дүүргийн 15-р хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0,5 км авто замыг 2019 оны 10-р сарын 02-ны өдрөөс 10-р сарын 23-ны хооронд хааж авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэхийг анхаарна уу❗❗❗ Тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах шугам сүлжээ, авто зам, явган замын шинэчлэлт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэнэ.

2019.10.01 Дэлгэрэнгүй

Барилгын ажил ажлын явц

920 хүүхдийн суудалтай барилгын ажлын явц хэвийн сайн явагдаж байна.

2019.09.26 Дэлгэрэнгүй

Ажлын байранд урьж байна.

Бага ангийн багш шалгаруулж авна

2019.09.26 Дэлгэрэнгүй

1-р ангийн хуваарь

А өдөр, Б өглөө, В өдөр, Г өглөө, Д өдөр, Е өглөө тус тус хичээллэнэ.

2019.08.31 Дэлгэрэнгүй

"Хан голомт" групптэй хамтран багш ажилчид, эцэг эхчүүдэд 10-р сарын 27,28 ны өдрүүдэд сургалтыг амжилттай зохион байгууллаа.

"Хан голомт" групптэй хамтран багш ажилчид, эцэг эхчүүдэд 10-р сарын 27,28 ны өдрүүдэд сургалтыг амжилттай зохион байгууллаа..Багш нарт багшийн хандлага, илтгэх ур чадвар, байгууллагын соёл,харилцааны ур чадвар, багшийн манлайлал гэсэн сэдвээр 8 цагийн сургалт, эцэг эхчүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн хүмүүжил сэдвээр 2 цагийн сургалтыг "Хан голомт" группын захирал Ц.Азбаяр маш сонирхолтой хөгжилтэй өгөөжтэй зохион байгууллаа. Оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлье

2018.10.30 Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010-оны 63-р зарлигын дагуу бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болж өнгөрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010-оны 63-р зарлигын дагуу бүх нийтээр мод тарих үндэсний өдөр боллоо.

2018.05.14 Дэлгэрэнгүй

130-р сургуулийн “ Эцэг эхийн өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа

Сургуулийн спорт зааланд Олон Улсын Их Сургуулийн Нийгмийн хамгааллын тэнхимийн гэр бүл судлаач профессор Намжил “Хүүхэд хүмүүжүүлэх арга” , сэдвээр лекц тавив.

2018.03.30 Дэлгэрэнгүй

Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явагдлаа

Адилакс ХХК-н амны хөндийн эрүүл мэндийн болвсролд зориулж 1а, 1б, 1в, 1г ангиудын 140 хүүхдүүдэд хичээл орлоо

2018.02.28 Дэлгэрэнгүй

Соробан сампингийн хүрэл цом авч ирлээ

130 дугаар сургууль 1-р ангийн сурагч С.Даваасолонго

2018.02.05 Дэлгэрэнгүй

Ажлын байран дээрх хөгжил

МУБИС-ын багшийн сургуулийн ахмад багш Чулуунцэцэг багшаас Математикийн сургалт авлаа.

2018.01.31 Дэлгэрэнгүй

Агаар цэвэршүүлэгч хүлээн авлаа

Нийслэлийн агаарын бохирдолыг бууруулах газраас

2018.01.30 Дэлгэрэнгүй

Тэгш хамруулан сургах

1. "Оюуны бэрхшээлтэй хүүхдийн хөгжилд боловсролын тэгш оролцоог хангах нь" төсөл Photo Хэрэгжүүлэгч байгууллага: "Монголын дауны холбоо" ТББ Байгууллагын танилцуулга: 2007 онд дауны хам шинжтэй хүүхэдтэй гэр бүлийн санаачлагаар байгуулагдсан. Эцэг эх, асран хамгаалагчдад оюуны бэрхшээлийн талаар мэдээ мэдээлэл өгөх, сургалт, зөвлөгөө арга зүйн сургалтыг зохион байгуулахаас гадна, төвийг байгуулан (СӨБ, сургуулийн нас)-ны хүүхдүүдийг хамруулан тэднийг сургах үйл ажиллагаа явуулдаг. Төсөл хэрэгжүүлэх газар: Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, 130-р сургууль Төслийн үр шимийг хүртэгч: "Монголын дауны холбоо" ТББ-ын "Хөгжил" сургалтын төвийн хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхэд болон 130-р сургуулийн сурагчид Төслийн агуулга: Нийслэлийн ХУД-т байрлах 130-р сургуулийн нэг ангийг туршилтын анги болгон дауны холбооны "Хөгжил" сургалтын төвд суралцдаг сургуулийн насны хүүхдүүд биеийн тамир, дуу хөгжим, хөдөлмөр сургалтын хичээлүүдийг 130-р сургуулийн сурагчидтай хамтран танхимаар хичээллэнэ.

2018.01.18 Дэлгэрэнгүй

Оны аваргууд

Байгууллагын оны аваргууд тодорлоо

2017.12.28 Дэлгэрэнгүй

Ур чадварын уралдаан

ХУД-ийн Ур чадварын уралдаан

2017.12.08 Дэлгэрэнгүй

2016-2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Үйл ажиллагааны төлөвлөгөө

2017.12.06 Дэлгэрэнгүй

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн дадлагын оюутнууд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн дадлагын оюутнууд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2017.12.06 Дэлгэрэнгүй

Хамран сургах тойрог

Хан- Уул дүүргийн 15 дугаар хорооны хүүхдүүд хамрагдана

2017.12.04 Дэлгэрэнгүй

Урлагийн бага наадам амжилттай зохион байгуулагдлаа

Хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "АВЬЯАСЛАГ ЗУУН ГУЧ-2017" урлагийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Багийн нийлбэр дүнгээр Э.Үүрийнтуяа багштай 3а анги ГУРАВДУГААР байр, Г.Халиун багштай 4б анги ХОЁРДУГААР байр, Л.Отгонтунгалаг багштай 2б анги ТЭРГҮҮН байр тус тус эзэллээ.Уг үйл ажиллагаанд хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан багш нар болон эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.СУРГУУЛИЙН ЗАХИРГАА 2017.12.01

2017.12.01 Дэлгэрэнгүй

" Бодоод богцлоё " арга хэмжээ амжилттай боллоо

Сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр "Ном дор мөргөмүй" төслийн хүрээнд сургуулийнхаа номын санд баяжилт хийх, сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах, сурагчдыг ном унших сонирхолтой болгох улмаар сурагчдын мэдлэгийн хүрээг тэлэх зорилгоор "Бодоод богцлоё" уралдааныг "Аз Хур" номын их дэлгүүртэй хамтран амжилттай зохион байгууллаа

2017.11.30 Дэлгэрэнгүй

"НОМ ДОР МӨРГӨМҮЙ" төсөл амжилттай хэрэгжиж байна

Сурагчдыг хөгжүүлэх зорилгоор "НОМ ДОР МӨРГӨМҮЙ" төслийн хүрээнд хийгдэж буй хуруун хүүхэлдэйн театрчилсан тоглолтыг сургууль дээрээ амжилттай зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд 2-5 ангийн сурагчдын төлөөлөл оролцсон бөгөөд 3-р байранд Л.Отгонтунгалаг багштай 2б анги, 2-р байранд Э.Уянга багштай 3б анги, ТЭРГҮҮН байранд Э.Үүрийнтуяа багштай 3а анги тус тус байр эзэллээ. Ангиа хариуцлагатай зохион байгуулж амжилттай бэлтгэн оролцуулсан багш нартаа баяр хүргэе

2017.11.30 Дэлгэрэнгүй

Хүүхэд хамгааллын чиглэлээр, Нийслэл, Дүүргийн цагдаа нартай хамтран ажиллаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх жилийн ажлын хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 15-р хорооны байцаагч нартай хамтран ажиллаа. СУРГУУЛИЙН ЗАХИРГАА 2017.11.23

2017.11.30 Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 4
Өнөөдөр зочилсон 1143
Энэ 7 хоногт 385
Энэ сард 2092
Нийт зочилсон 31868

 Утас

Гар утас : 70130133
Email : world130school@gmail.com

 Хаяг

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Мaхатма Гандийн гудамж, Солонгос элчингийн урд талд
Нийслэлийн ерөнхий боловсролын 130-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC